Весь сайт
Chinese
English
Mongolian
Сохраняя традиции, создаём будущее!
Восточно-Сибирский государственный институт культуры
Для слабовидящих

#ZaМир

ДОРНОД СИБИРИЙН УЛСЫН СОЁЛЫН ДЭЭД СУРГУУЛЬ

«Дорнод Сибирийн Улсын Соёлын Дээд Сургууль» (ДСУСДС) Дээд боловсролын Холбооны улсын төсвийн боловсролын байгууллага нь 1960 онд байгуулагдаж тус улсын соёлын 3 дахь дээд сургууль болжээ. Бидний дээд сургууль өнөөдөр

  • соёл, урлагийн салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Оросын зүүн хэсэгт орших боловсрол, инновацийн тэргүүлэх цогцолбор юм;
  • Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай судалгаа шинжилгээ, бүтээлч үйл ажиллагааны хил дамнасан төв.

ДСУСДС нь IOV (ЮНЕСКО)-ийн жинхэнэ билиг зүй хамгаалах, хөгжүүлэх олон улсын байгууллагын гишүүн, Олон улсын музейн судлалын хүрээлэнгийн Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын бүс нутгийн хоорондын музейн судлаачдын холбооны (АСПАК) / Олон улсын музейн зөвлөлийн гишүүн (ЮНЕСКО) ICOM-ICOFOM-ASPAC. 2010 онд Европын чанарын байгууллагаас Олон улсын гэрчилгээ авсан.

Дээд сургуульд бол мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр хангалттай хүчин чадал ба орчин үеийн асуудлуудыг шийдвэрлэх чадавхитай бөгөөд дээд сургуулийн чиглэлийн хүрээнд шинжлэх ухааны судалгаа болон бүтээлч ажлыг хийж гүйцэтгэх чадвартай шинжлэх ухааны ба сурган хүмүүжлийн мэргэшсэн багтай. Тус дээд сургуульд нь бүс нутгийн түүх, угсаатан зүйн судлал, соёлын судлал, нийгмийн гүн ухаан, нийгэм судлал, хэл шинжлэл, урлаг судлалын салбарын нэртэй эрдэмтэд, ЗХУ, ОХУ-ын ардын жүжигчид, ОХУ, БНБУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, ОХУ, БНБУ-ын соёлын гавьяат ажилтнууд ажилладаг. Оюутнуудын бэлтгэл сургалтыг суурь боловсролтой 196 багш хийдэг. Тэдний дунд 36 шинжлэх ухааны доктор, профессор, 73 Ph.D., дэд профессор; 72 ажилтан нь ОХУ болон БН Буриад Улсын хүндэт цолтой юм.

Дээд сургуулийн бүтэцэд 4 факультет, 17 тэнхим, эчнээн сурах болон нэмэлт боловсролын төв, гадаадын иргэдийг сурган бэлтгэх, шалгалт авах төв, боловсрол арга зүйн хэлтэс, өндөр мэргэшилтэй боловсон хүчин бэлтгэх газар, диссертаци хамгаалах зөвлөл, Дорнод Сибирийн ардуудын угсаатан зүй ба билиг зүйн эрдэм шинжилгээний лаборатори, бүс нутаг хоорондын, олон улсын харилцааны хэлтэс, концерт театрын төв «Феникс», хэвлэл мэдээллийн төв, сэтгэл зүйн төв, ардын хөгжим бүжгийн чуулга «Сибирский сувенир», оюутны театр, концертын найрал хөгжим (оркеструуд), уран бүтээл, боловсролын лабораторууд, оюутны санаачлага, эрдэм шинжилгээний хөдөлгөөний төв, ажлын байр олгох, ажил мэргэжлийн чиг баримжааны төв, мэдээллийн технологийн төв, хэвлэлийн цогцолбор, шинжлэх ухааны номын сан, оюутны гуанз, оюутны хотхон, Байгал нуурын эрэг дээр оршдог «Ослик» амралтын бааз ордог.

Их сургуулийн эрдэм шинжилгээний судалгаа, бүтээлч үйл ажиллагаа нь боловсролын үйл явцын салшгүй нэг хэсэг бөгөөд өндөр мэргэшсэн боловсон хүчээр хангаж, санхүүгийн нэмэлт арга татах боломжийг олгодог. Тус сургууль нь «Дорнод Сибирийн соёл урлаг», «Бүс нутгийн нийгэм, соёл, боловсролын орчин нь хүний ​​чадавхийг хөгжүүлэх хүчин зүйл» хэмээн нэрлэсэн судалгааны сэдвийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус дээд сургууль нь мэдлэгийг бодит практикт шилжүүлэх замаар бүс нутаг, ОХУ-ын оюун ухаан, нийгэм, эдийн засаг, соёл, угсаатны хөгжилд хувь нэмрээ оруулдаг.

ДСУСДС нь урт хугацааны дотор Польш, Казахстан, Кыргызстан, Монгол Улс, Хятад Улс, Өмнөд Солонгос, бусад орнуудын соёл, шинжлэх ухаан болон боловсролын байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдийн хүрээнд бүтээлч, шинжлэх ухааны хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулж, гадаадын иргэдийг сургаж, оюутны солилцоо явагдана. Шинэ түнш нартай болох болон хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг эрэлхийлэх ажил байнга явагддаг.

Гадаадад болон ОХУ-ын олон бүс нутагт тус сургуулийн 30,000 гаруй төгсөгч ажилладаг юм.

Өнөөдөр Дорнод Сибирийн Улсын Соёлын Дээд Сургуульд бүх мэргэжлээр суралцаж буй 2000 орчим оюутнуудаас 60 гадаад оюутан. Хятад, Өмнөд Солонгос, Монгол, Тусгаар тогтносон орнуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас иргэд суралцаж байна.

Манай их сургуульд, ялангуяа Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудын тоо жил бүр өсч байна. Гадаадын иргэд бакалавр, магистр, аспирантур зэрэг бүх шатны сургалтад хамрагдаж боловсрол эзэмшинэ. Хамгийн ихээр сонирхол татсан нь «Бүжгийн урлаг», «Хөгжим, хөгжмийн зэвсэгийн урлаг», «Яруу урлаг», «Ардын уран сайхны соёл», «Дууны урлаг» гэсэн дараах бэлтгэлийн чиглэлүүд юм.

Тус дээд сургууль дээд боловсрол эзэмших боловсролын хөтөлбөр (бакалавр, специалитет (5 жилийн сургалттай), магистрын сургалт, аспирантур) болон мэргэжлийн нэмэлт боловсролыг хэрэгжүүлдэг.

Бэлтгэлийн чиглэлүүд:

Бакалаврын сургалт:

Аялал жуулчлал
Урлагийн онол ба түүх
Соёл судлал
Ардын уран сайхны соёл
Нийгэм соёлын үйл ажиллагаа
Музейн судлал, соёл ба байгалийн өвийн объектуудийг хамгаалах
Театрын тоглолт, наадмын найруулга
Номын сан, мэдээллийн үйл ажиллагаа
Бүжгийн урлаг
Эстрадын хөгжмийн урлаг
Хөгжим, хөгжмийн зэвсэгийн урлаг
Дууны урлаг
Ардын дууны урлаг
Хөгжмийн удирдаач
Хөгжим судлал, хөгжим хавсарга урлаг
Дизайн
Чимэглэх урлаг ба ардын гар урлал


5 жилийн сургалттай мэргэжилтнийг бэлтгэх:

Соёлын болон концертын олон нийтийг хамарсан үйл ажиллагааны дууны найруулга
Уран зохиолын бүтээл
Хөгжмийн зохиомж

Магистрын сургалт:

Яруу урлаг
Соёл судлал
Ардын уран сайхны урлаг
Нийгэм соёлын үйл ажиллагаа
Музейн судлал, соёл ба байгалийн өвийн объектуудийг хамгаалах
Номын сан, мэдээллийн үйл ажиллагаа
ДСУСДС нь гадаадын иргэдэд орос хэлний дамжаанд сурах бөгөөд их сургуульд элсэж орох бэлтгэлийн хөтөлбөрүүдээр суралцах боломж олгодог.

Их сургуульд элсэх хөтөлбөрт хамрагдах бичиг баримт:

  • элсэж орох хүсэлтэй өргөдөл;
  • хууль ёсны болгосон / apostell-тэй (шаардлагатай бол) боловсролын гэрчилгээ хавсралттай нь;
  • паспорт болон визийн хуулбар.

Их сургуулийн өмнөх сургалтын хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 1 жил.

2018/2019 оны хичээлийн жилийн төлбөр нь 190.000 рубль.

Бүх элсэгчид ОХУ-ын Засгийн газрын олгож буй суралцах квот (буцалтгүй тусламж)-нд өргөдөл өгөх боломжтой.

Бүх мэдээллийг цахим сайтаас үзнэ үү: RUSSIA.STUDY ( http://russia.study)

Өргөдөл бөглөхдөө Дорнод Сибирийн Улсын Соёлын Дээд Сургуульд сурах хүслээ тодорхойлж бичих хэрэгтэй.

Квотын (төслийн) хүрээнд төлбөргүй суралцах сонгон шалгаруулах өрсөлдөөнд дэлхийн улс орнуудад Россотрудничество-ийн төлөөлөгчийн газрууд зохион байгуулдаг. Хэрэв Таны оршин суугаа улсад Россотрудничество-ийн төлөөлөгчийн газар байхгүй бол сонгон шалгаруулах өрсөлдөөнийг ОХУ-ын Элчин сайдын яам (консулын газар) зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын явуулагдах хэлбэр, хугацаа тодруулах эсвэл сонгон шалгаруулах журмын талаар асуулт асуухын тулд Россотрудничество-ийн төлөөлөгчийн газар буюу Танай улсад суугаа ОХУ-ын дипломатын төлөөлөгчийн газартай холбоо барина уу.

ДСУСДС-д суралцах хүсэлтэй хүмүүс 6 сарын 30-ны өмнө урилга хийхийн тул өргөдөл-анкет, паспортны хуулбартайгаа vsgaki-omms@mail.ru гэсэн и-мэйл хаягаар илгээх ёстой. Паспорт нь сургалтын виз мэдүүлэхээс эхлэн доод тал нь 18 сарын хугацаанд хүчинтэй байх ёстой.

Гадаадаас ирсэн оюутан болон сонсогчдыг оюутны байранд байрлуулах боломжтой. Гадаад оюутнууд 2-3 хүнтэй өрөөнд амьдардаг. Оюутны байр тус хичээлийн байрнаас ойролцоо оршдог.

Холбоо барих мэдээлэл:

Хаяг: 670031, Улаан Үд хот, Терешковагийн гудамж, 1 тоот, Дорнод Сибирийн Улсын Соёлын Дээд Сургууль.

Сурган хүмүүжүүлэх ажил эрхэлдэг дэд захирлын үүрэг гүйцэтгэгч: uvr@vsgaki.ru

Элсэлтийн комисс: (8-3012) 23-24-14, vsgaki-dpo@mail.ru

Бүс нутаг хоорондын, олон улсын харилцааны хэлтэс: vsgaki-omms@mail.ru